С.Эрдэнэ: Сонгуулийн штабуудад тараах мөнгийг улстөржүүлж байгаа нь зүйд нийцэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр, "Алслагдсан таван аймгийн ухуулагчид болон сонгуулийн штабуудад ажиллаж байгаа ажилтнуудын хоол унаа, бензин шатахууны зардлыг бэлэн мөнгөөр авч явсныг цагдаагийн байгууллага саатуулсан. Энэ мөнгийг сонгогчдод тараах гэж байсан мэтээр зарлаж улстөржүүлж байгаа нь зүйд нийцэхгүй. Уг мөнгийг дансаар шилжүүлнэ үү эсвэл бэлнээр авч явах эсэх нь АН-ын дотоод асуудал. Улстөржүүлээд байгаа энэ мөнгийг дээрх аймгуудад ажиллаж буй ажилтнуудад хуваахад 70-100 мянган төгрөг болж байгаа юм.
Мөн АН-ын ажиглагчдыг хөөх, намын байранд цагдаагийнхан дайрч орох, сонгогчид саналаа өгөх гэхэд хөндлөнгөөс оролцох зэрэг зөрчил гарч байна. Иймд үдээс хойш 16-17 цагийн үед сонгуулийн үеэр гарч буй зөрчлөөр дахин мэдээлэл хийхээр төлөвлөж байна. Хэдийгээр энэ мэт зөрчил гарч байгаа ч манай намын зүгээс сонгуулийн үйл ажиллагааг тайван, тогтвортой явуулаад өндөрлүүлье гэсэн байр суурьтай байна" хэмээн ярьлаа.

АН-ын дарга С.Эрдэнэ энэ үеэр Баянгол дүүргийн 1595 дугаар санал авах байранд саналаа өгөв.
Б.Туул