“Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гаргав.
Уг тоглолт маргааш 20:00 цагаас Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын жуулчны баазад зохион байгуулахаар товлогдоод байсан юм. Тэгвэл уг тоглолтыг зохион байгуулах эрх авсан эсэх талаар Сонгуулийн Ерөнхий хороонос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандан албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичгийн хариуд ""Боловсрол суваг" телевизээс зохион байгуулах "Яг түүн шиг" шоуны гала тоглолтын талаар НЗДТГ болон Налайх дүүргийн ЗДТГ-т мэдэгдэж зөвшөөрөл аваагүй болно. Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д санал авах өдөр, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон тул уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 6-р сарын 19-ний өдрийн А/452 захирамж гаргаж сонгуулийн энэ өдрүүдэд олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан.
Иймд дээр дурдсан хууль, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг “Боловсрол суваг” телевизэд анхааруулж, уг арга хэмжээг зохион байгуулах хугацаагаа хойшлуулах, эсвэл цуцлах шаардлагыг хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэжээ.
Гала тоглолтыг цуцлах болсон талаар мөн өнөөдөр "Боловсрол суваг" телевизийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэд ""Бид СЕХ-ноос гаргасан саналыг хүндэтгэж гала тоглолтоо цуцлах болсноо мэдэгдэж байна. Энэ удаагийн гала тоглолтод “Яг түүн шиг I, II” шоуны шилдэг оролцогчид оролцохоос гадна гадаадын дуучид урилгаар оролцох байсан юм. Одоогоор энэхүү тоглолт хэзээ болохыг хэлж мэдэхгүй байна. Энэ удаагийн шоу ямар ч улс төрийн нөлөө байгаагүй гэдгийг хэлмээр байна. АН-ын зүгээс “Яг түүн шиг” шоуны гала тоглолт сонгуулийн ирц бүрдүүлэхгүй байх эрсдэлтэй гэж мэдэгдсэнд харамсаж байна" гэлээ.

Н.Туяа