Цагдаагийн ажилчдыг гар хөл болгон ашиглаж байгааг эсэргүүцэж байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын сонгуулийн штабын дэргэдэх Хуулийн ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар “Нэр дэвшигч С.Ганбаатар 21 аймаг, нийслэлд ажиллаж сонгогчидтойгоо уулзан, сонгуулийн сурталчилгааг амжилттай хааж байна. Харамсалтай нь энэ сонгуульд өрсөлдөгчид МАН, АН-ын нэр дэвшигчид Үндсэн хууль, Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. С.Ганбаатарыг сонгуульд оролцоход нь элдэв саад хийхийг оролдож, төрийн нэрийн өмнөөс цагдаагийн байгууллагын нэр барьж сэтгэлзүйн болон бусад дарамт шахалт үзүүлэх үйлдлийг удаа дараа явуулж байна. Хоёр хоногийн өмнөөс Дундговь аймагт цагдаа нар ухуулагчдыг дуудан байцааж, хэний санхүүжилтээр, хэдэн төгрөгийн цалин авч ажиллаж байгааг асууж, байцаалт авсан.
Тэр ч бүү хэл Төрийн хамгаалалтад байгаа нэр дэвшигч С.Ганбаатараас байцаалт, тодорхойлолт авахыг шаардлаа. Бид тухай бүрт нь учир байдлыг хэлж, хууль зүйн үндэслэлийг нь ойлгуулж байна. Гэсэн ч биднийг байнга дарамталж, нэр дэвшигчийг цагдаагийн ажилтан байнга дагаж, тагнаж чагнаж байна. Хамгийн сүүлд Дархан-Уул аймгийн Хонгор суманд хийх уулзалтыг цагдаагийн байгууллага хүчлэн тараасан. Эрх баригчид эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, цагдаагийн байгууллагын ажилчдыг гар хөл болгон ашиглах гэж байгаа энэ үйлдлийг эрс няцааж байна” гэсэн юм.
МАХН-ын сонгуулийн штабын Хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан “Гүйцэтгэх засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд буюу СЕХ, ЦЕГ өөрт олгогдоогүй эрх эдэлж, удаа дараа хэвлэлийн бага хурал зарлан “МАХН-аас нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл илэрлээ” гэсэн агуулгатай мэдээлэл түгээж байгаа нь нэр дэвшигчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөх оролдлого хийж байна. Энэ төрлийн зөрчил гарсан эсэхийг шүүх эцэслэн тогтоогүй байхад гүйцэтгэх засаглалын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд ийм үйлдэл гаргаж байгаа нь “шүүх эрх мэдэлд хууль бусаар халдсан явдал” гэж үзэж байна" гэлээ.

Н.Туяа