Сонгуулийн ирц буурахад нөлөөлөхүйц арга хэмжээг явуулахгүй байхыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АН-ын Сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ сонгуулийн ирц буурахад нөлөөлөхүйц аливаа арга хэмжээг зогсоохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос шаардав.
Хэвлэлийн бага хурлыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хийсэн. Тодруулбал “Боловсрол суваг” телевиз, “Номадс” сүлжээ ресторантай хамтран энэ сарын 25-ны өдрийн 20:00 цагаас Тэрэлжийн замд байрладаг “Magic rock” аялал жуулчлалын газарт болох “Яг түүн шиг” гала тоглолтыг хийхээр төлөвлөсөн байна.
Мөн тус шоу ням гарагийн шөнийн 04:00 цагт дуусахаар байгаагийн дээр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхээр байгаа тул Ерөнхийлөгчийн сонгуулийг хүндэтгэж хойшлуулах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийллээ.

Б.Туул