Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Алтай Таван Богдыг зорьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Өлгий нисэх буудалд түр саатаж, цаашаагаа Алтай Таван Богд уулыг зорьжээ.
Ерөнхийлөгч энэ удаа төрийн ажлаар биш, амралтаар явж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга А.Гылымхан онгоцны буудалд угтаж авлаа.
Ерөнхийлөгч энэ удаа төрийн ажлаар биш, амралтаар явж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга А.Гылымхан онгоцны буудалд угтаж авлаа.
Тэрээр 2012 онд зарлиг буулган Алтайн Таван Богд уулыг төрийн тахилгат болгох шийдвэр гаргаж, 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр тэнгэрийг тайх ёслолд өөрийн биеэр оролцож байсан юм.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол Улсын хамгийн өндөр уул /4374 м/ бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
Түүхт энэхүү хайрханы дараачийн төрийн тахилга 2018 онд болно.
Ө.Нурболат