Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-21 17:26:07
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Засаг даргын захирамжаар төсөв хөрөнгөтэй холбоотой гарсан шийдвэрүүд хууль эрх зүйн хувьд бүрэн нийцэж буй эсэх, зарим тохиолдол буруу шийдвэрийн улмаас илүү зардал гаргасан эсэхэд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд удирдлагуудыг мэдээллээр хангаж байна.

Өмнө бүрэн эрх барьж байсан Засаг даргын үед “Засаг даргын нөөц хөрөнгө”-ийг гадна, дотнын зочид төлөөлөгч нарт бэлэг дурсгал өгөх, гадаад, дотоод аливаа арга хэмжээнүүдэд холбогдолгүй зарлага гаргаж байсан учраас шинэ бүрэн эрх хэрэгжүүлж байгаа одоогийн удирдлагуудад ийм асуудал гаргахгүй байхыг зөвлөсөн гэж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Жавзанпагма онцолсон юм. 

Өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргаас 193 захирамж гарч “засаг даргын  нөөц хөрөнгө, урьд оны хэмнэх, шилжих үлдэгдэл болон орон нутгийн хөгжлийн сан”-гаас нэг тэрбум 288.6 сая төгрөгийг зарцуулаад байна.

Сангийн сайдын баталсан 2012 оны 239 тогтоолын дагуу “Засаг даргын нөөц хөрөнгө”-ийг “ган, зуд, газар хөдлөлт, халдварт өвчин” зэрэг гоц халдварт өвчин болон байгалийн гамшгийн үед зарцуулахаар тусгагдсан аж. Цаг үеийн шинж бусад асуудлуудад аймгийн Засаг дарга бүрийн эрхийнхээ хүрээнд захиран зарцуулах нь эрх нээлттэй байдаг аж. 

Т.Есүхэйтөмөр
相关新闻