Нэр дэвшигч М.Энхболд Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-21 16:01:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Орхон аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд  уулзлаа.

Нэр дэвшигч М.Энхболд хэлэхдээ, “Монгол Улс бол угтаа нэг л айл гэр юм. Гэр дотроо хэрүүл тэмцэлтэй айл өөдөлдөггүй. Бүтэн гэр бүл бол бүрэн төрийн тулгуур билээ. Дүүрэн жаргалтай, өрх гэр, улс орныг товхинуулахын төлөө би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Талцаж сөргөөцөлдөж, тарааж нураахаа  хойш тавьж нэг зорилготой, нэгэн үзүүртэй төр, засгийн газар бий болох ёстой гэдгийг олон түмэн ярьж байна. Эвлэлдэн нэгдүүлэх энэ үйл явцыг хэрэгжүүлж чадна гэдэг итгэл надад бүрэн дүүрэн байна. Би Монгол Улсын тусгаар тогтнолын манаач болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. “Эвтэй Монгол, Ээлтэй төр”-ийг бий болгож, Монгол эх орныхоо төлөө ажиллах их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал” гэлээ.

Уулзалтын үеэр  иргэд  ахмад настандаа “Ач санах” хуулийг баталж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд баяртай байгаагаа илэрхийллээ.  
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻