Бий биелгээний анхдугаар наадам Ховд аймагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлан БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Бий биелгээний улсын анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг Ховд аймагт ирэх сарын 1-3-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүллээ.
Монголчуудын дотоод ертөнц, ахуй амьдрал, хүний мөн чанарын илэрхийлэл болсон бий биелгээ бүжгийг өвөг дээдэс маань туйлаас хайрлаж, түүндээ оршихуйн ухааныг бэлгэдлийн хэлбэрээр шингээж үе дамжуулан уламжлуулж ирсэн түүхтэй. Төр засгаас энэ язгуур урлагийн төрлийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах үүднээс “Монголын уламжлалт бүжиг-бий биелгээ”-г Монгол Улсын болон ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж хадгалж хамгаалах дотоод, гадаад орчин нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа билээ.
Наадмын үеэр бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил, төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “ноот”-лосон эх сурвалжуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун монголын бий биелгээ” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм.

Ж.Болор