Хорт зуршлаас иргэд өөрсдөө сална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. “Архидалтын эсрэг-Төв аймаг” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй вакум сургалтад хамрагдсан Зуунмод сумын 30 гаруй иргэд өөрсдийн санаачлагаар хорт зуршлаас сална.
Байгууллага, хамт олон, баг, хорооны иргэдийн нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх хүрээнд Төв аймгийн “Гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөл”-өөс “Архидалтын эсрэг-Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн “Гэмт хэрэгтэй тэмцэх салбар зөвлөл”, “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-тэй хамтран архины хамааралтай 30 гаруй иргэдэд 10 хоногийн вакумжуулсан сургалтыг зохион байгуулав. Сургалтаар сэтгэл заслын эмчилгээг шат дараатай авч хэрэгжүүлсэн талаар албаныхан хэлж байна.
Архины хамаарлаас салсан иргэдэд сургалтын дараагаар ажилд зуучлан оруулж, ажилтай орлоготой болоход нь тусалж байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван иргэнийг ажилд зуучилсан гэж Зуунмод сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Д.Цэцэгээ хэлж байна.

Бусдын нөлөөнд автаж архи хэтрүүлэн хэрэглэх, шалтгаангүйгээр архиддах явдал буурахгүй байгаа юм. Судалгаагаар Төв аймгийн иргэдийн 10 гаруй хувь нь архийг байнга буюу хэтрүүлэн хэрэглэдэг бол 40 гаруй хувь нь хааяа буюу бусдын нөлөөллөөр хэрэглэдэг байна.
Хүмүүсийн өвчлөлт ихсэх, нас баралт залуужиж “Зүрх судасны дутагдал” өвчнөөр нас барах явдал нэмэгдэж байгаа архи хэт хэрэглээтэй холбоотой мэргэжилтнүүд хэлж байна.
Т.Есүхэйтөмөр