Цэнгэлдэх хүрээлэнг 800 сая төгрөгөөр засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадам зохион байгуулахтэй холбогдуулан хуучин Цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж "Соёл амралтын хүрээлэн" болгох тохижилт засварын ажилд 800 сая төгрөг зарцуулна.
Үндэсний баяр наадмаас өмнөд Зуунмод сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-г “Соёл амралтын хүрээлэн” болгох тохижилт засварын ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хийж байна.
Усан оргилуур, зүлэгжүүлэлт, нийтийн бие засах газар, явган хүний зам, орц хэсгийн тохижилт, хүүхдийн парк, хөл бөмбөг, болон сагсан бөмбөгийн талбай зэргийг шинээр бүтээн байгуулж байна. Зарим боломжтой хэсэгт засварын ажил хийгдэж байна хэмээн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ тодотгов.
Тэрээр цааш хэлэхдээ, гадна зам, хаалга, гэрэлтүүлгийн ажлууд ээлж дараатай хийгдэх бөгөөд санхүүжилт шийдэгдсэн гэв.
Зуунмод сумаас 40 гаруй хүн тохижилт засварын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Т.Есүхэйтөмөр