Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хүргэж дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргэж дууслаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дуусгав.

Н.Туяа