Иргэдэд бодитой, баримттай мэдээлэл хэрэгтэй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-20 09:18:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Д.Гантулга өчигдөр Сонгуулийн сурталчилгаатай холбогдуулан Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 
Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн дараа болно. Гэвч иргэд нэр дэвшигчид ямар бодлого, үйл ажиллагаа явуулах вэ зэрэг тодорхой бодит мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад гэвэл, өдөр болгон олны анхаарлыг татах хов живийн шинжтэй зүйл шинээр гаргаж байна. Тиймээс иргэд бодитой, баримттай мэдээлэл авах шаардлагатай байна" гэсэн юм.
Мөн тэрбээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой мэдээлэлд судалгаа хийснээ танилцуулж байв.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻