Энэ онд нэг сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр II болон VII сургуульд их засвар хийнэ. Мөн Эрдэнэ багт баригдаж буй 640 хүүхдийн сургуульд 1.1 тэрбум, Баянбулаг багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцээхэд 300 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлээд байна.
Харин Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагаанчулуут багийн сургууль цэцэрлэгийн цогцолборын барилга болон II, VII, XVII, Орхон цогцолбор сургуулийн гадна биеийн тамирын талбайг шинээр байгуулахад 2.2 тэрбум орчим төгрөг зарцуулж байна. Түүнээс гадна сургууль цэцэрлэгүүдийн урсгал зардалд 579.4 сая төгрөг, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 251 сая төгрөг зарцуулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар VII, II, III, Орхон цогцолбор сургууль, XXI, VI, XVI , Оюу, Унага, Жаргалант сумын III цэцэрлэгийн засвар, хөрөнгө оруулалтын ажил эхлээд байна.
Дашрамд дурдахад, багш ажилчдыг хөгжүүлэхэд зориулж “Багш” дэд хөтөлбөрийг баталж энэ онд 127 сая төгрөг батлаад байна.

Б.Оюун-Эрдэнэ