“Бичил уул уурхай, ашигт малтмал олборлох” журмыг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүхээр ахлуулсан баг Орхон аймагт ажиллаж “Бичил уул уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг аймгийн удирдлагуудад танилцууллаа. Уг журмыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны тавдугаар сарын 24-ний 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд бичил уул уурхай ашиглах, ашигт малтмал олборлоход анхаарах заавар, зөвлөмж, хариуцлагын тогтолцоог шинэчилсэн байна. Орхон аймагт бичил уул уурхай байхгүй ч түгээмэл тархацтай ордыг ашиглах, байгалийн нөхөн сэргээлтийн асуудал цөөнгүй хөндөгддөг. Иймд шинэ журамд дээрх асуудал хэрхэн тусгагдсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нарт танилцуулсан юм.
Монгол Улсад хууль бусаар бичил уул уурхай эрхэлж буй 60 000 гаруй иргэн бий. Тэднийг олон нийт “нинжа” ч гэж нэрлэдэг. “Нинжа” нар энд тэндгүй нүх ухаж байгаль сүйтгэж хуулийн ямар нэг хариуцлага хүлээдэггүй байна. Тэгвэл уг журамд бичил уурхай эрхлэгч этгээд нь нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын хавсралтаар баталсан загварын дагуу батлуулах, тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргаас тогтоож өгсөн талбайд амьдрах суурьшлын талбай, хог хаягдлын цэг байгуулах, бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах зэрэг заалт тусчээ.
Журмын хэрэгжилтэд тухайн аймаг, сумын Засаг дарга, МХГ, төр захиргааны байгууллага хяналт тавина.

Б.Оюун-Эрдэнэ