Оюутнууд хээрийн сургалтандаа гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд танхимын сургалтаа дуусгаад хээрийн сургалтандаа гарлаа. Тэд наймдугаар сарын 15-нд хээрийн сургалтаа дуусгаад цэргийн тангараг өргөнө. Орхон аймагт зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрт Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн нэгдүгээр дамжааны оюутнууд оролцож байгаа юм. Нийт 100 оюутан хамрагдаж байна.
“Оюутан цэрэг” хөтөлбөр нь богино хугацаанд цэргийн мэргэжил олгодог. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь дөрөвдүгээр сарын нэгнээс зургадугаар сар хүртэл 96 цагийн хичээлээр дуусан бол хээрийн сургалтын хоёр сарын явцад 560 цагийн хичээл орно. Ингэхдээ Зэвсэгт хүчний 186 дугаар ангид байрлаж хээрийн дадлага, сургуулилт хийх юм. Энэ жил улсын хэмжээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 2500 оюутан хамрагдаж байна.

Б.Оюун-Эрдэнэ