Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ажилд зуучилж, бүртгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-18 11:04:10
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 19,20 –нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  салбарын нээлттэй хаалганы өдөрлөг улс орон даяар болно. Уг өдөрлөгийн  Орхон аймаг дахь ерөнхий зохион байгуулагчаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллана.
Өдөрлөгт нийгмийн хамгааллын салбарт харъяалагддаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ХАА-н МСҮТ,  Орхон МСҮТ   оролцоно. Энэ үеэр ажилгүй иргэнийг хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэх, ажил олгогчоос ирсэн ажлын байрны захиалгыг танилцуулах, ажилд зуучилна. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд шинээр хамруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох элэгний C вирусын эмийн үнийн хөнгөлөлтийн мэдээлэл,  элэгний B, С илрүүлэг шинжилгээ, оношлогоо, үзлэгийн зардлын хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгнө. Өдөрлөгт олон иргэнийг хамруулахын тулд А.Амарын талбай, гэр хорооллын эцэст байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, Говил баг, “Үйлчилгээний төв”, “Хангайн бүс” худалдааны төв, “Есөн- Эрдэнэ” захуудад  мэдээлэл түгээх цэг ажиллана.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻