Нийслэлд бичил тохижилтын ажлыг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-16 18:09:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шар хадны эцсийн буудалд амралт, спорт, тоглоомын талбай бүхий бичил тохижилтын ажлыг хийж дуусгажээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн буудлын хойно 430 м2 сул шороон хөрс бүхий газарт амралт чийрэгжүүлэлт, сагсан бөмбөг, тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий тохижилтыг хийсэн байна.

Эл ажлыг тавдугаар сарын 15-наас энэ сарын 15-ны хооронд гүйцэтгэсэн байна. Нийслэлд бичил тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас орон сууц, гэр хорооллын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хийж байна хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа
相关新闻