Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд Баян-Өлгийд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миегомбын Энхболд өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллаж байна.
Түүнийг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, УИХ-ын гишүүн Гомбожайн Солтан, Хавдисиламын Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Д.Сауле нарын албаны хүмүүс дагалдаж явна.
Нэр дэвшигч М.Энхболд үдээс өмнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үйл ажиллагаатай нь танилцан эмч нартай уулзалт хийсэн бол одоо аймгийн Хөгжимт Драмын Театрт казах, урианхай, дөрвөд, тува нутгийн зон олонтой уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Ө.Нурболат