АН иргэн Г.Доржзодовыг улстөрийн хамгаалалтад авч байгаагаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-16 15:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АН-аас иргэн Д.Доржзодовтой холбоотой асуудлаар  мэдэгдэл гаргалаа. МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарын хоорондоо ярьсан Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр худалдсан, сонгуулийн хар машиныг хакердсан талаар ярьсан бичлэгийг олон нийтэд ил болгосон иргэн Г.Доржзодовыг жилийн хугацаанд хууль бусаар мөрдөн мөшгиж, амь насанд нь аюул заналхийлэл учруулж байгаа үйлдлийг Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхэнд халдсан үйлдэл гэж дүгнэж байна.

Энэхүү үйлдэл нь 1990 онд бидний хийсэн Ардчилсан хувьсгалын үнэт зүйл рүү мөн дайрч байгаа үйлдэл юм. МАН-ын эрх баригчдын гар, хөл болсон хууль хүчний байгууллагуудыг энэ үйлдлээ таслан зогсоохыг Ардчилсан намаас хариуцлагатайгаар шаардаж байна. Түүнчлэн АН иргэн Д.Доржзодовыг өнөөдрөөс улс төрийн хамгаалалтад авч байна. Мөн түүний гэр бүлийн аюулгүй байдалд гарсан үйлдлийг МАН болон тэдний гар хөл болсон хүчний байгууллага хариуцах болно” гэлээ.
 

Б.Туул

 

相关新闻