Орхон аймагт “Жи-Тайм” сүлжээнээс болж 3000 иргэн хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-14 12:35:54
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газарт “ЖИ-ТАЙМ” болон “МУЛЬТИМЕД ЦИКЛ” гэх сүлжээний хоёр бизнест эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт “ЖИ-ТАЙМ” сүлжээнд 3000 орчим иргэд орж хохирчээ. Тэдний өргөдлийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна.
Харин “МУЛЬТИМЕД ЦИКЛ” гэх сүлжээнд 1500 гаруй иргэн элсэн орж хохирсон байна. Хохирсон иргэд өөрийн гараар бичсэн өргөдлийг, цахим үнэмлэхийн хуулбарын хамт Цагдаагийн газарт өгч байгаа гэнэ. Дээрх сүлжээний бизнест иргэд найз, нөхөд, хамаатан садан, төрөл, төрөгсдөө элсүүлдэг тул давхар, давхар эдийн засгийн хямрал үүсдэг байна. Энэ талаар Цагдаагийн газар, МХЕГ-аас удаа дараа сануулсан ч сүлжээний бизнест орж хохирсон иргэдийн тоо буурахгүй байгаа тул хэвлэлийхэнд дахин мэдээлэл өгсөн нь энэ юм.
 Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻