Үүлэнд нөлөөлж бороо орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-13 16:42:27
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувь нь гандуу байна гэж Ус цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Орхон аймгийн Жаргалант суманд хур бороо бага орсоноос  үүдэж тариалалт хүндэрч болзошгүй байгаа ажээ.  Тус суманд хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин бага, халуун 1.2 хэмээр илүү байна.
Иймд Ус, цаг уур, орчны шинжилгээний газар тав, зургаадугаар сард  гурван удаа 14 пуужин харваж  үүлэнд нөлөөлж бороо оруулжээ. Бороо, хур бага байгаагаас болж энэ жил нэг га-аас авах ургацын хэмжээг 16 цн гэж тооцжээ. Орхон аймаг  2016 онд нэг га-аас 31.4 цн улаан буудай хурааж улсдаа дээгүүрт жагсаж байсан юм.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻