Хачгийн улмаас Орхонд хоёр, Булганд хоёр, Дархан-Уулд нэг хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт хачигт халдварын тархалт болон түүгээр өвчилсөн иргэдийн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Гэхдээ хачигт хазуулсан иргэдийн тоо буурахгүй байгаа тул Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин өнөөдөр олон нийтэд хандан сэрэмжүүлэг мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт хоёр, Булган аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүн хачигт халдварын улмаас нас баржээ. Хачиг нь жил бүрийн 4-8 дугаар сард идэвхждэг. Цаг агаарын хэт халалттай нөхцөлд улам үрждэг байна. Орхон, Булган, Сэлэнгэ аймагт хачгийн голомттой. Ялангуяа Булган аймгийн Бугат, Хялганат, Хангал суманд их байдаг ажээ. Ой хээр, мод, халиартай газар их байдаг. Иргэд ойгоор зугаалж халиар түүж байгаад хачигт хазуулж улмаар үүнийгээ мэдэлгүй удсаны улмаас амь насаа алдаж байна. Иймд онцын шаардлагагүй бол хачгийн голомттой газарт зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн жил бүрийн 3,4 дүгээр сард хачгийн эсрэг вакцин хийдэг. Орхон аймагт 200 гаруй иргэн вакцинд хамрагджээ. Тун удахгүй дараагийн тунгаа хийлгэх гэнэ.
Дашрамд дурдахад, сүүлийн гурван жил хачгийн голомттой газарт хор цацаагүй гэнэ. Иймд энэ талаар судалж яаралтай арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин мэдээллээ.

Б.Оюун-Эрдэнэ