Алтай нисэх буудлын шинэ зурвас ашиглалтад орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг албан өчигдөр буюу энэ сарын 12-нд албан ёсоор нээсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.
Тус нисэх буудал нь 2012 оны 10 дугаар сард, цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн 2016 оны 12 сард 2.9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 120 метр урттай, 85 метр өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгчээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэх, өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгааг ЗТХ-ийн сайд Д.Ганбат хэллээ.
Шинэ зурваст гэрлийн системийг бүрэн суулгаснаар цаашид шөнийн нислэг үйлдэх боломж бүрдэж буйг албаныхан онцолж байна. Алтай нисэх буудлын шинэ аэродром ашиглалтад орж буйтай холбогдуулан “Хүннү айр” авиа компанийн хоёр дахь “АТР-72” агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдэв. Зурвасын нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЗТХ-ийн сайд Д.Ганбат, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, “Хүннү-Эйр” компанийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал нар оролцсон байна.

Ч.Ариунболд