10 га талбайд хортон мэрэгч устгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг энэ жил нийт 120 мянган га талбайд оготнотой тэмцэнэ. Одоогийн байдлаар орон нутгийн төсвөөс 50 сая төгрөгөөр таван сумын 10 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй химийн аргаар тэмцэж байна.
Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Цээл, Жаргалант таван сумаас гурван сум оготно устгалын ажлаа хийгээд дууссан бол Аргалант, Баянцогт сумдууд хараахан дуусаагүй байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Цаашид газар тариалан бүхий сумдын бэлчээрийн талбайд орон нутгийн төсвийн хөрөнгөөр аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр тэмцэх бол тал хээрийн сумдын бэлчээрийн оготныг энгийн механик аргаар орон нутгийн хөрөнгөөр тэмцэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Төв аймаг ХХААГазарын мал аж ахуйн албаны дарга М.Дашдулам хэлэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Төв аймаг энэ жил улсын төсвөөр 50 мянган га талбайд оготно устгалын ажил хийгдэхээр материалаа хүргүүлсэн боловч одоогоор улсын төсвөөс санхүүжилт орж ирээгүй байгаагаас ажил удааширч байна гэв.

-Тариалангийн талбайн мэрэгчидтэй тэмцэж байна-
Аймгийн газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгж иргэд өөрсдийн эзэмшил болох тариалангийн талбайд үүрлэсэн оготныг өөрсдийн хөрөнгөөр устгана. Өнөөдрийн байдлаар 47 аж ахуй нэгж иргэн 23 мянга 531 га талбайд оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулаад байна.
Төв аймгийн тариалан бүхий сумдын тариалангийн талбайд оготно тархсантай холбогдуулан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгөөр оготнотой тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Аргалант, Баянцогт, Жаргалан, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант зэрэг сумдууд тариалангийн талбайн мэрэгчидтэй тэмцэж байна гэж Төв аймгийн ХХААГ-ын Газар тариалангийн ахлах мэргэжилтэн Ц.Алимантуяа хэллээ.
Т.Есүхэйтөмөр