Ивана Гроллова: Чехэд хөдөлмөр эрхлэх сонирхолтой монгол иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ивана Гроллова өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ БНЧУ-д ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа иргэдэд зориулж визапойнт системд бүртгүүлэхгүйгээр Монгол Улсын Засгийн газрын харьяа баталгаат байгууллагаар дамжуулан материал хүлээн авдаг тусгай хөтөлбөрийг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Тус ЭСЯ нь уг хөтөлбөрийг энэ намраас хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь манай иргэдийн хамгийн ихээр мэддэг Солонгос Улс руу ажиллах хүчин гаргадаг хөтөлбөртэй адил төстэй байх гэнэ.
Түүнчлэн Чехийн Гадаад хэргийн яамны шийдвэрийн дагуу хилийн чанад дахь тус улсын бүх Элчин сайдын яамд Визапойнт системийн хүлээлгийн жагсаалтыг цуцалж байгаагаа Элчин сайд Ивана Гроллова мөн зарлав. Чехийн тал хүлээлгийн жагсаалтыг виз хүсч шударгаар бүртгүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд зориулж гаргасан ч зуучлагчид зуу зуун бүртгэлийг хуурамчаар үйлдэж ЭСЯ-дын ажилд хүндрэл учруулж байгаа тул уг системийг цуцлахаар болжээ.

Тодруулбал урьдчилсан байдлаар урт хугацааны болон удаан хугацааны оршин суух зөвшөөрлөөр бүртгэл хийлгэсэн бүртгэлүүд энэ сарын 8-ны өдрөөр цуцлагдаж, зөвхөн тухайн хүлээлгийн жагсаалтаас ярилцлагын тодорхой тов хүлээн авсан иргэдийн бүртгэл хэвээр үлдэж байна. Энэ нь урьдчилсан байдлаар бүртгүүлсэн байсан иргэнд тухайн систем ярилцлагын тодорхой тов санал болгож, түүнийгээ баталгаажуулсан тохиолдолд л хүчин төгөлдөр хэвээр байх аж.
Бусад бүх хүлээлгийн жагсаалтад урт хугацааны виз болон удаан хугацаагаар оршин суух зорилгоор бүртгүүлж цаг хугацааны хувьд хожуу ярилцлагын товтой байсан иргэд дахин шинээр бүртгүүлэх шаардлагатай болж байгаагаас гадна шинээр бүртгүүлэхдээ өмнөхийн адил хязгаарлагдмал хугацаатайгаар бүртгэл хийдэг болсон байна. Гэсэн хэдий ч виз мэдүүлэх төрлөөс хамааран сургалтын, гэр бүлийн зорилгоор болон ажил эрхлэх зорилгоор виз мэдүүлэхэд дахин ялгаатай сонголттой байх гэнэ.
Суралцахаар болон гэр бүл нэгдэх зорилгоор урт хугацааны виз мэдүүлэхээр хүлээлгийн жагсаалтад бүртгүүлээд тус системээс энэ оны 7-9 дүгээр сарын хооронд ярилцлагын урьдчилсан тов хүлээн аваад тов нь цуцлагдсан мэдүүлэгчид Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй нэн даруй +976-11-311053 утсаар эсвэл consular_ulaanbaatar@mzv.cz хаягаар холбогдох хэрэгтэй. Тус хүлээлгийн жагсаалтад гарч буй энэхүү өөрчлөлт нь богино хугацааны Шенгений виз мэдүүлэхээр бүртгүүлсэн виз мэдүүлэгчдэд хамааралгүй бөгөөд тэдний бүртгэл хэвээр үлдэж байна гэж энэ үеэр мэдээллээ.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал