Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцох аж. Мөн өнөөдөр Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж, УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Нээлттэй сонсголын танхимд хуралдах юм байна.
Харин маргааш Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдах аж.

Н.Туяа