Цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчиллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Цагдаагийн газарт хэт богино долгионы станцыг гардуулан өглөө.
Өмнөговь аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлд Цагдаагийн газрын техник хэрэгслийг шинэчлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тусгасан ажээ. Энэхүү заалтыг хэрэгжүүлж өнөөдөр Цагдаагийн газрын алба хаагчдад 70 ширхэг хэт богино долгионы станцыг аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр гардуулан өгч амжилт хүслээ.
Тус аймгийн Цагдаагийн газар нь 150 гаруй алба хаагчидтай, одоогийн байдлаар 48 ширхэг хэт богино долгионы станцтай бөгөөд хамгийн сүүлийн үеийн хэт богино долгионы 70 ширхэг станцыг нэмэж өгснөөр нийт 118 алба хаагч мэдээллийг нэг цагт шуурхай авах боломжтой болж байгаа юм. Үүний үр дүнд иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэж байдаг Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөл сайжруулж, ажлын бүтээмжийг нэмж байна.
Мөн архидан согтуурах түүнээс үүдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, бууруулахад чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.
Д.Мишигсүрэн