“Төрийн албан хаагчийн ширээний ном” хэвлэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нарын хамтын бүтээл “Төрийн албан хаагчийн ширээний ном” уншигчдын гарт очлоо.
Энэхүү ном нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил” төслийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг хамтран хийсэн багш нарын бүтээл юм.
Бүтээлийн ийнхүү нэрлэсэн нь төрийн байгууллага, төрийн албан хаагчийн чадвар, мэдлэгийн менежментийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт, шинэчлэлийн шаардлагыг өдөр тутамд бүтээмжтэй хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлсэн явдал гэдгийг зохиогчид хэлж байв.
Тус номыг төрийн албан хаагчид, энэ чиглэлээр суралцаж буй докторант, магистрант оюутан болон судалгаа хийж буй уншигчдад зориулсан бөгөөд Монгол Улсын үндэсний хөгжлийн стратегийг төгөлдөржүүлэхэд төрийн бодлого, зохицуулалт, төрийн албан хаагчийн ёс зүй, мэдлэг, бүтээмж сайжирч, төрийн албан хаагчийн чадавхи сайжирна хэмээн үзэж байна.
Номын нээлтэд МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар болон номын зохиолчид оролцов.

Ж.Болор