14 дүгээр сургуулийн зүүн талаар автозамын гарц гаргахаар шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, ШУА-ийн таван хүрээлэнгийн ажилчид, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэд оршин суугчид, тухайн газрын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдэн оршин суух газрын орчны байдлыг эрүүл саруул болтол хугацаагүй суулт зарласан.
Тодруулбал, Эскадрилийн хөшөөний өмнө талд ШУА-ийн хүрээлэнгүүдийн албан конторын барилгууд, тус дүүргийн 172 дугаар цэцэрлэг, "Академи-32", "Ирээдүй" СӨХ-ны орон сууцууд, нийслэлийн 14 дүгээр сургуулийг хамарсан орчинд авто зам хүрэлцээгүй болж, оршин суугч, ажил хөдөлмөр эрхлэгч, зорчигч, цэцэрлэг сургуулийн сурагч, хүүхдүүд зориулалтын авто замын дутагдлаас үүдэлтэй машины түгжрэл их дуу чимээ, тоос шороон дунд хоорондоо хэрэлдэн маргалдаж зөрчилддөг болсноо ярьсан юм.
Таван жилийн өмнө тус газарт зам тавьсан ч 172 дугаар цэцэрлэгийн ар талын шинэ дээд сургуульд шугам татна гээд замыг эвдэлж хаяад дахин засварлаагүй орхижээ. Тиймээс энэ нөхцөл байдалд оршин суугч 100 орчим иргэн, 650 орчим судлаач багш нар, сургууль цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүд хамтран "Бид эрүүл аюулгүй орчин амьдрах эрхтэй" хөдөлгөөнийг байгуулж, асуудлыг шийдэх хүртэл хугацаагүй тэмцлийн хэлбэрт шилжиж өнгөрсөн сарын 23-наас эхлэн Хүрээлэнгүүдийн Нэгдсэн нэгдүгээр байрны өмнө суулт зарлаж, иргэдийн гарын үсгийг цуглуулан авто замын хөгжлийн газар, БЗД-ийн засаг дарга нарт шаардлага, Нийслэлийн засаг даргад өргөх бичиг хүргүүлсэн байна.
Тэд 400 метр замыг хатуу хучилтаар хучиж, тоос шороогүй цэвэрхэн орчныг бий болгож өгөхийг Дүүрэг болон Нийслэлээс шаардаж байгаа юм. Хоёр жилийн өмнө хорооны Засаг дарга болон Дүүргийн хот тохижилтын газарт удаа дараа албан бичиг өгч саналаа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй аж. Тиймээс ийнхүү жагсаж тэмцэж эхэлсэн талаараа суулт зарлагчид учирлаж байв.
Улмаар энэ сарын 2-нд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, инженер н.Мөнхбат, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга В.Батсайхан, Баянзүрх дүүргийн орлогч дарга Т.Батцогт, ШУА-ийн Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс уулзалт хийж, 14 дүгээр сургуулийн зүүн талаар авто замын гарц гаргахаар шийдвэрлэсэн байна.
Ийнхүү эсэргүүцлийн суулт түр зогсоод байгаа аж.

Ж.Болор