Залуучуудын хөгжлийг дэмжих төвөөс вэб хөгжүүлэгчийн үнэгүй сургалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-06-07 20:51:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөс залуучуудыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Тус төвөөс залуучуудын дунд  БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка” /KOICA/, БНСУ-ын Мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох “To be soft” Co.,Ltd, “Epal” Co.,Ltd компанийн санхүүжилт бүхий төслийн гүйцэтгэгч  “MKIT” сургалтын төвтэй хамтран программ  хангамжийн мэргэжлийн суурь  болох “JAVA” болон вэб хөгжүүлэгчийн үнэ төлбөргүй сургалтыг амжилттай зохион байгуулав.

Дээрх сургалтад нийт 26 иргэн хамрагдсанаас 18 суралцагч амжилттай төгсөж сертификат гарджээ.

“Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төвийн менежер А. Амарсанаа ярихдаа, “Манай сургалтын төв  хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагсдыг мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамруулж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах боломжийг олгох юм” гэлээ.

“Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төв”, “Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төв хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын программууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах цуврал сургалтыг  иргэдийн дунд үнэ төлбөргүй явуулж байгаа юм. 

Сонирхсон иргэд  “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар”-ын Фэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авах боломжтой юм байна.

相关新闻