Боловсролын салбарт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-07 17:13:44
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 26 сургуульд шинжлэх ухаан, инженер, математикийн чиглэлээр хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоног төхөөрөмжийг БСШУСЯ-наас нийлүүллээ.
Үүнд машин, онгоц, гүүрэн зам, гал тогооны тоног төхөөрөмж зэрэг хүүхэд хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн зүйл байгаа бөгөөд нэг л зүйлийг буруу угсарсан тохиолдолд ажилладаггүй байна. Иймд заавал зөв хийх шаардлагатай бөгөөд энэ чанараараа хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг байна. БМДИ-ийн багш нар тус аймагт ирж ирэх 9 сарын нэгнээс сургалтанд хэрэглэхийн тулд сургуулиудын бага ангийн багш нар, сургалтын менежерүүдэд уг тоног төхөөрөмжийн талаар хичээл зааж байна.
Эдгээр нь 112 сая төгрөгний өртөгтэй бөгөөд үүнээс гадна тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 14 сургуульд 88 сая төгрөгийн төсөл хэрэгжиж эхэлснээр Говь-Алтай аймгийн боловсролын салбарт 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажээ.
                                                                                                                                                                               Ш.Цоодол
相关新闻