Дээд шүүх Н.Чинбатыг цэцийн гишүүнд нэр дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-06 14:48:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг танхимаас санал болгожээ.

Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтов. 

Б.Туул

相关新闻