Нэр дэвшигчид хандивын дансаа нээж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-06-05 15:59:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хандивын дансаа нээж байна. 

Тухайлбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд "Эвтэй Монголоо цогцлоох" үйлсэд итгэлийн дэмээ өргөнө үү хэмээн уриалж, ард иргэдээсээ дэмжлэг хүссэн байна.

Хэрэв иргэд хандив өгөх бол хувь хүн 3 сая хүртэлх төгрөг, албан байгууллага 15 сая хүртэлх төгрөгийн хандив өгөх боломжтой юм. Ингэхдээ хандивлагч та овог нэр, регистрийн дугаараа заавал бичих аж.

 
Б.Туул
相关新闻