“Хүүхэд хамгааллын байр” барих шаардлагатайг онцоллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдаж гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг “Хамгаалах байр”-ны үйл ажиллагаа болон цаашид авч хэрэгжүүлэх зарим асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн Засаг дарга 2014 онд “Оюу” сэтгэц, наркологийн эмнэлэгтэй гэрээ байгуулж гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрыг ажиллуулж эхэлсэн. Ингэснээр иргэдийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн зөвлөгөө болон эрх зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг хавсран үзүүлэх болжээ. Он гарсаар хамгаалах байранд 114 хүн үйлчүүлсэнээс 33 хувь нь насанд хүрэгч, 67 хувь нь хүүхэд байсан гэнэ. Түүнчлэн уг байр нь “Эмнэлгийн тусламж үзүүлэх, хамгаалах байр”-ны стандартаар ажилладаг тул хохирогч тухайн байранд 1-3 хоног байрлах ёстой гэнэ. Мөн хүүхэд байрлуулахын тулд MNS 6040:2009 стандартыг мөрдсөн байх ёстой тул “Хүүхэд хамгааллын байр” –ыг тусад нь барих шаардлагатай байна гэж Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг хэллээ. Иймд Монгол Улсын болон олон улсын стандартад нийцсэн хамгаалах байр байгуулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсанаа танилцууллаа. Ингэснээр хүчирхийлэлд өртсөн хүүхэд, насанд хүрэгчийг 7 хоногоос гурван сар хүртэл байрлуулах боломжтой юм. Ажлын хэсгийн зүгээс төслөө боловсруулж, барилга барих боломжтой газраа тодорхойлж олон улсын донор байгууллагаас санхүүжилт хүссэн байна.

Б.Оюун-Эрдэнэ