Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш буюу зургадугаар сарын 6-наас эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөх нь тодорхой болоод буй.
Тэдгээр нэр дэвшигч нь хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх үүргийг хуулиараа хүлээж байгаа. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал