Хүнсний худалдаа эрхэлдэг газруудыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-04 19:50:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Хууль эрх зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс хамтран аймгийн төв Есөнбулаг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ.
Энд хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч 44 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан байна. Хяналт шалгалтын үеэр 11 хүнсний дэлгүүрт хэрэглээний баталгаат хугацаа дууссан 34 төрлийн 311 ширхэг 628090 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдаж байсан зөрчлийг илрүүлэн улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч Есөнбулаг сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд хүлээлгэн өгөхөөр болжээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид ажлын хувцас өмсөж хэвшээгүй, ажлын байрны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, барааны тоос шороог арчдаггүй, мэргэжлийн худалдагч ажилладаггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. 
"Замын тэнгэр” хүнсний дэлгүүр зөвшөөрөлгүйгээр тамхи худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн тамхийг улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, “Тамхины хяналтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 50.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ. Илэрсэн дутагдлыг арилгах хугацаатай үүрэг өгч эргэн шалгах ажээ.

       Ш.Цоодол

 

相关新闻