Дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-31 20:45:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/.Дэлхий нийтээрээ жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхины эсрэг өдөр хэмээн улс орнууд тодорхой уриан дор тэмдэглэдэг билээ. Энэ жил Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газраас хамтран "Тамхины эсрэг үгүй гэж хэлье" уриан дор иргэд олон нийтийг хамруулан улсын баатар М.Жанчивын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ.

Дэлхийн тамхины эсрэг өдрийн хүрээнд хүн амд тамхины хэрэглээ, дам тамхидалт гэж юу болох, эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засагт учруулах сөрөг нөлөө зэрэг тамхины хор уршгийг сурталчлах, эрүүл амьдралын хэвшлийг тогтооход иргэд хэрхэн анхаарах талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгууллаа. Тамхи татсанаар эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө, хор уршиг, аливаа хавдрын эх үүсвэр болдгийг таниулсан асуулт хариултын тэмцээнийг зохион явууллаа.

Аймгийн төвийн 20 гаруй албан газар байгууллагын хамт олон энэ арга хэмжээнд оролцож тамхины хор хөнөөлийн талаар байнга сурталчилгаа хийх тамхинаас гарах аян өрнүүлэн ажиллахаар боллоо.

                                                                                                                             Ш.Цоодол

 

相关新闻