УИХ-ын чуулган цаг сунгаж хуралдахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааныг цаг сунгаж хуралдахаар болов.
Учир нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг зургадугаар сарын нэгний өмнө амжиж батлах ёстой.
Тиймээс чуулганы үдээс өмнөх хуралдаанаар тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Үүний дараа Эдийн засгийн байнгын хороо энэхүү тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Иймд чуулганаар эл асуудлыг өнөөдөртөө багтаж хэлэлцэхээр болж байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүдэд уламжиллаа.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлоод буй.
Б.Туул