БСШУС-ын сайдын үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат түр орлон гүйцэтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /БСШУС/ сайдыг томилогдтол Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат түр орлон гүйцэтгэнэ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурийг ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж, хуулиар олгосон эрх мэдлийнхээ хүрээнд огцруулах санал өргөн барьсан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр уг саналыг хэлэлцэн 64.3 хувийн саналаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулсан.
Тус албан тушаалд дараагийн сайдыг томилох хүртэл Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат түр орлон гүйцэтгэж, БСШУСЯ-ыг удирдлагаар хангах юм. Харин сайдаар томилох саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож ирснийхээ дараа УИХ-д танилцуулах аж.

Н.Туяа