ГХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд болно.
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил оролцож, дипломат корпусын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэх юм.
Өдөрлөг 11.00-17.00 цагын хооронд үргэлжлэх бөгөөд энэ үеэр тус яам нэгж албадын үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн консулын үйлчилгээ үзүүлэх ба түүхийн онц сонирхолтой баримт, фото зураг зэргийг олны хүртээл болгох нь.
Б.Туул