Сүхбаатар дүүрэг 11 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, татвар төлөгчдөд холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр “Зохистой хөдөлмөр эрхлэлт” ажил олгогчдын чуулганыг зохион байгуулав.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү чуулганд тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй ажил олгогч оролцлоо. Уг чуулганыг зохион байгуулдаг болсноос хойш дүүргийн хэмжээнд 11 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. Монгол Улсад олон их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Гэвч эдгээр сургуулийг төгссөн залуучууд 100 хувь ажлын байраар хангагдаж чаддаггүй. Тиймээс шинээр төгсч буй боловсон хүчнийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэх боломж нөхцлөөр хангах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллахаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа чуулганы нээлтийн үеэр онцлов.
Сүхбаатар дүүрэг 2012 оноос “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөрийн хүрээнд зургаан сараас дээш идэвхитэй ажиллаж байгаа болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн төвөөс гарсан иргэн, хорих ангиас суллагдсан хүмүүсийг ажилд авсан аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгодог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид дээрх урамшууллыг олгодог аж. 2012 онд 4 дөрвөн аж ахуйн нэгж энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан бол өнгөрсөн онд 25 болж нэмэгдсэн гэдгийг тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Мөнхбат хэллээ.
Ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмын талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас нийгмийн даатгал төлөх, хөдөлмөрийн харилцаа, халамж үйлчилгээний чиглэлээр алдаа дутагдал гаргадаг гэдгийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Мөнхбат дурдав.
Тэрбээр, “Ажлын байранд хамгийн их эрсдэл дагуулдаг зүйл бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал. Сүүлийн таван жилийн хугацаанд барилга дээр ажиллаж байсан 100 гаруй хүн хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс осолд орж, амиа алдлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах гэдэг бол зөвхөн төрийн байгууллагын ажил биш. Ажил олгогч болон ажилчин ч энэ чиглэлд анхаарах ёстой юм. Тиймээс өнөөдөр ажил ажил олгогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ.
Ажил олгогчдын зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төрөөс татварын бодлогоор дэмжих чиглэлд анхаар ажиллах шаардлагатайг онцолж байлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих чиглэлээр хэд, хэдэн томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй юм. Тухайлбал 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгосон гэдгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян танилцуулав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр