Агаарын хуйларсан урсгалаас сэрэмжлүүлдэг системийг зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /Kyodo/. Нисэх онгоц агаарын хуйларсан урсгалд орох гэж байгааг сэрэмжлүүлэх системийг Японы сансрын судалгааны агентлагийн /JAXA/ мэргэжилтнүүд зохион бүтээсэн байна.
Шинэ төхөөрөмжинд лазерын туяаг ашигладаг ажээ. Ажиллах зарчим нь гэвэл, агаар дахь ус болон тоосонд хүрэхдээ сарнисан гэрлийг лазерын цацрагууд барьж авах бөгөөд ингэснээр агаарын урсгалын хүчнээс шалтгаалан өөрчлөгддөг гэрлийн долгионы уртыг хэмжиж, 18 км-ийн зайнаас агаарын хуйларсан урсгал үүссэн эсэхийг тодорхойлох боломжтой.
Үүний ачаар нисэх багийнхан 70 секундын хугацааг ашиглан анхааруулах самбараа ажиллуулж, зорчигчдыг суудалд нь суулгаж, онгоцон дотор явуулж буй үйлчилгээг зогсоож амжих юм.
Орчин үеийн нисэхийн радаруудаас ялгаатай нь гэвэл, JAXA-гийн зохион бүтээсэн энэ шинэ систем нь борооны үүл гарсан үед төдийгүй тэнгэр цэлмэг үед ч агаарын хуйларсан урсгалыг илрүүлж чадах аж. 150 кг хүнд уг төхөөрөмжийг онгоцны урд хэсэгт бэхлэх бөгөөд одоогийн байдлаар Японы мэргэжилтнүүд түүнийг жижиг оврын онгоцонд суурилуулан 0,6-12 км-ийн өндөрт 19 удаа туршсан байна.

Х.Сарнай