Пакистанд Хятад иргэдийг барьцаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр Пакистанд БНХАУ-ын хоёр иргэн зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан байна.
Дээрх хүмүүс нь Пакистанд Хятад хэлний багшаар ажилладаг эхнэр нөхөр байжээ. Хэрхэн барьцаалагдсан талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байгаа ч ресторанд хоол идэж байхад нь зэвсэгт этгээд халдсан гэсэн таамаглал байна.
Энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, “БНХАУ-ын Засгийн газар гадаад улсад суугаа ард иргэдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарсаар ирсэн. Энэхүү хэрэг гарсны дараа манай улсын холбогдох байгууллагаас Пакистанд суугаа ЭСЯ болон Карачи дахь Консулын газартай холбогдож шуурхай арга хэмжээ авч байна. Мөн Пакистаны талтай хамтран иргэдийг аюулгүй аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж эхэллээ. Цаашид Пакистан дахь Хятад иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарна” гэлээ.

Бээжин хот. А.Анхбаяр
Эх сурвалж: БНХАУ-ын ГХЯ мэдээллийн цаг