“Итгэлийн зээл”-д 260 сая төгрөг төсөвлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Иргэдийг ажилтай орлоготой болгох зорилготой “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 40 сая төгрөг зарцуулах шийдвэрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас гаргалаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд 260 сая төгрөгийг “Итгэлийн зээл” хэлбэрээр иргэдэд олгоно.
“Итгэлийн зээл”-д зориулах хөрөнгөөс 200 сая төгрөгийг Баян-Өндөр сумын иргэдэд, 60 сая төгрөгийг Жаргалант сумын иргэдэд олгоно. Иргэд уг хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандах юм.
Түүнээс гадна эмч, эмнэлгийн салбарынханд чиглэсэн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхэд 126 сая төгрөг зарцуулахаар боллоо. Мөн боловсролын байгууллага болон тухайн салбарын ажиллагсдыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжих “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 40 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд 127 сая төгрөг зарцуулна. Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 20 орчим ажил хийнэ. Үүнд 75 сая төгрөг зарцуулах шийдвэр гарлаа. “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 14 байршилд амралт, чөлөөт цагийн орчин үеийн талбай байгуулна. Уг ажилд Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 356 сая гаруй, Орон нутгийн төсвөөс 277 орчим сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.

Б.Оюун-Эрдэнэ