Гадаадад зорчих иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын гадаад бодлого, зорилго чиглэлийг олон нийтэд танилцуулах зорилго бүхий ГХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-нд Сүхбаатарын талбайд болно.
11.00-17.00 цагт болон энэхүү өдөрлөгөөр ГХЯ-ны Консулын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээгээ танилцуулж, гадаадад зорчихтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Мөн Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой архивын материал, баримт бичгийг дэлгэж, номын худалдаа, гадаад харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргах аж. Түүнчлэн Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд өөрийн орны соёл уламжлал, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ сурталчилна.

Ч.Ариунболд