Прогрессив Аллианс-Дэвшилтэт холбооны бага хурал Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-24 17:21:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл" IV бага хурал маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. 
 
Бага хурлыг зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израил, Палестин зэрэг дэлхийн 5 тивийн 34  улсын парламентын гишүүд, улс төрийн намын дарга болон удирдах түвшний ажилтнууд оролцохоор мэдэгдсэн байна. 
 
Тус хурлаар нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал, Популизмын өсөлт-Нээлттэй ардчилсан нийгэмд учруулах аюул, хүйсийн тэгш байдал- жендэрийн асуудал зэрэг дэлхийн хэмжээнд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлд гарц, шийдэл олох болон харилцан туршлага солилцох өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
 
Прогрессив Аллианс байгууллагын ээлжит хурал энэ оны 3 дугаар сарын 12-13-нд Герман улсын Социал демократ намын байранд болж өнгөрсөн. Энэ хурлаар тус байгууллагын Гүйцэтгэх хорооны байнгын 33 гишүүнийг шинэчлэн сонгосон бөгөөд Шведийн Ерөнхий сайд Стефан Лөфвен, Португалийн Ерөнхий сайд Антонио Коста зэрэг нэр хүнд бүхий улс төрийн удирдагч багтсан бол манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.
Б.Туул

 

相关新闻