Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэх юм.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус хэлэлцэх юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “В” танхимд эхлэх бөгөөд Монгол Улс, Бүгд найрамдах Польш Улс хоорондын Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр,
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хуралдаанаар Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай, Усан замын тээврийн тухай, Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр тогтжээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайлан, Засгийн газрын гадаад, дотоод өрийн удирдлагын байдал, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаархи Сангийн сайдын мэдээлэл, Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулгыг тус тус сонсох юм.
Б.Туул