Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг шуудангаар авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/ МОНЦАМЭ/Орхон аймгийн ЭМНД хэлтэс иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Төрийн үйлчилгээний машин, нийгмийн даатгалын лавлагааны машинаар үйлчилж байна. Мөн Шуудангийн үйлчилгээний газартай хамтран 7035-6699 дугаарын утас болон orhon@ndaatgal.mn цахим хаягаар ажлын 5 өдөрт багтаан иргэдийн хүссэн хаягаар нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагаа, шимтгэл төлөлт, хувийн хэргийн мэдээллийг хүргэж байна. Мөн сайн дурын даатгалын гэрээ байгуулсан 6300 орчим даатгуулагчид “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-тай хамтран “ND-Mass message” , “Нийгмийн даатгал 365”, “Байгууллагын нэгдсэн хүний нөөцийн менежментийг сайжруулах”, “Тогтвортой хөгжил - Ухаалаг ажлын байр” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Энэ талаар Орхон аймгийн ЗДТГ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулсан “Ажил олгогчдын зөвлөлгөөн”-ний үеэр танилцууллаа. Зөвлөлгөөнд ХНХЯ, ЭМНДЕГ, ХАҮТ, Орхон аймгийн ҮЭХ, ХХҮХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөлөл урилгаар оролцож нийгмийн даатгалын өнөөгийн байдлаар талаар мэдээлэл өглөө. Орхон аймагт 4000 гаруй аж ахуйн нэгж байдгаас 80 гаруй хувь нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм. Тэдний төлөөлөл уг зөвлөгөөнд оролцлоо.

2016 онд нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллагын тоо 1404 байгаа нь үйл ажиллагаа явуулж байгаа нийт ААНБ-ын 66.1 хувь, албан журмын даатгуулагчийн тоо 27.6 мянган даатгуулагч байгаа нь эдийн засгийн идэвхитэй хүн амын 77.1 хувийг эзэлж байна. Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 6.3 мянган даатгуулагч хамрагджээ. Орхон аймаг Нийгмийн даатгалын санд 63.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн нь 2015 оныхоос 7 хувь буюу 4.1 тэрбум төгрөгөөрс өсч, шимтгэлийн орлогын төлөвлөгөө 100 хувь биелжээ. Гэвч аж ахуйн нэгж байгууллагын шимтгэлийн өр авлага сүүлийн 10 жилд өссөн байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо нэмэгдэж нийгмийн даатгалын сангийн зардал орлогосоо давах болсон байна. Тухайлбал 2016 онд 26813 иргэнд давхардсан тоогоор 63 сая 505 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгожээ. Эрүүл мэндийн даатгалд Орхон аймгийн 101.8 мянган хүн амын 85.6 хувь нь хамрагдсан байна.
2013 оноос Орхон аймгийн Засаг даргын захирамжаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэрээр асарч байгаа эцэг, эхчүүдийг эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах ажлын хүрээнд 120 орчим иргэнд 40 сая төгрөг зарцуулжээ.
Орхон аймгийн ЭМНД хэлтэс иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Төрийн үйлчилгээний машин, нийгмийн даатгалын лавлагааны машинаар үйлчилж байна. Мөн Шуудангийн үйлчилгээний газартай хамтран 7035-6699 дугаарын утас болон orhon@ndaatgal.mn цахим хаягаар ажлын 5 өдөрт багтаан иргэдийн хүссэн хаягаар нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагаа, шимтгэл төлөлт, хувийн хэргийн мэдээллийг хүргэж байна. Мөн сайн дурын даатгалын гэрээ байгуулсан 6300 орчим даатгуулагчид “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-тай хамтран “ND-Mass message” , “Нийгмийн даатгал 365”, “Байгууллагын нэгдсэн хүний нөөцийн менежментийг сайжруулах”, “Тогтвортой хөгжил - Ухаалаг ажлын байр” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Б.Оюун-Эрдэнэ