Их аварга Хакүхо, Харумафүжи нар башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал Эндотой макүүчигийн 1100 дэх барилдаанаа хийж давлаа.
Тэрбээр 38 дахь түрүүг авахын төлөө барилдаж байгаа бөгөөд энэ өдөр Эндотой барьцгүй бужигнасан барилдаан дундаас Макүүчи зиндааны 933 дахь даваагаа авсан юм.
Харумафүжи аварга болгар сүмоч Айояамаг хурдаар илүүрхэн давсанаар сумод барилдсан 800 дахь даваагаа авлаа. Тэрбээр 800 давж, 429 удаа өвдөг шороодож, 73 барилдаан өнжсөн байна.
Маэгашира цолтой бөхчүүдээс Такаинова А.Баасандорж Шодайтай учраа тааран гурав дахь даваагаа авлаа. Харин Араваши Э.Дөлгөөн зургаан өдөр нэг ч даваа аваагүй, амжилт тааруу байна. Чиёошома Г.Мөнхсайхан энэ өдөр Точиозанд унасан бол Ичиножёо А.Ичинноров жижиг биетэй бөх Ура-г давж барсангүй унасан.
Озэки цол горилогч Такаясу эхний таван учраагаа төвөггүй давсан бол энэ өдөр цол ижил Тамаваши Б.Мөнх-Оргилтой хүч үзэн уналаа. Зургаан өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо, Харумафүжи нар нэг ч унаагүй тэргүүлж байна.
Өнөөдөр Хакүхо – Дайейшо, Харүмафүжи - Ёшиказе Айояама, Кисеносато – Митакеуми, Тэрүнофүжи – Окиноуми, Гойдо – Котошёогикү, Тамаваши /4-2/ - Чиенокуни, Такаясу - Чиёошома /1-5/, Такаинова - Такеказе /3-3/, Ичиножёо /2-4/ - Араваши /0-6/, Кёкүшюүхо /4-2/ - Хиденоуми, Азамарюү /4-2/ - Кёокүтайсей, Сэйро /3-3/ - Асахишо нар тус тус оноолт таарчээ.
Д.Өлзий