Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-19 09:04:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын цаг тохиож байгаа. Энэ удаад Монгол Улсын Ерөнхий сайдын "Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар" мэдээллийг сонсох юм.

Мөн “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Н.Туяа
相关新闻